Бидний тухай

ЭРХЭМ ЗОРИЛГО

ЭКО телевиз экологи, танин мэдэхүй, гэр бүлийн сайн сайхны төлөөх нийтлэлийн бодлогоор үнэн зөв, хараат бус, ёс зүйт үйл ажиллагааг эрхэмлэн ажиллана.

Э

КО ТЕЛЕВИЗ ЭКО телевиз нь 2008 онд Монголын анхны экологийн төрөлжсөн сувгийн үйл ажиллагаатайгаар байгуулагдсан. “Эрүүл дэлхийн төлөө” уриатайгаар байгаль, хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалах үзэлд олон нийтийг соён гэгээрүүлж, эко боловсрол олгох, байгальд ээлтэй амьдралын хэмнэлд уриалан дуудах зорилготой ажиллаж байна.

ЭКО телевиз нь бодлого, үйл ажиллагаагаа өнөөг хүртэл хэвээр хадгалж, үйл ажиллагааны цар хүрээгээ улам өргөжүүлэн нийгмийн сайн сайхны төлөө бүхий л үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрүүдийг дэмжин хамтран ажиллаж байна. Ингэхдээ улс төр, нам эвслийн шууд хамаарал болоод сөрөг мэдээллээс ангид, хараат бус, бие даасан байдлыг эрхэмлэж, хэвлэл мэдээллийн байгууллагын мэргэшсэн, ёс зүйт зарчмыг баримтлан ажилладаг.

Түүнчлэн Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 161 телевизээс жилийн дундаж рейтингээр 20 дугаарт жагсаж байна. Өдөр тутам 18 цагийн тогтмол эфир цацаж байгаагийн 12 цаг буюу 67%-ийг шинээр үйлдвэрлэдэг.

Захиргааны алба

Уран сайхны зөвлөл

Продьюсерийн алба

Маркетингийн алба

Нэвтрүүлгийн алба

Мэдээ, мэдээллийн алба

Кино, гадаад нэвтрүүлгийн алба

Гадаад харилцааны алба

Инженер, техникийн алба

ЭКО продакшн