Сонин содон мэдээ мэдээлэл болон танин мэдэхүй зэрэг бүхий л төрлийн мэдээллийг үзэгч залууст хүргэнэ.Дугаар бүрт сонирхолтой зочныг оролцуулж энгийн, хөгжилтэй ярилцлагыг хүргэдэг бөгөөд зураг авалтаа VLOG хэлбэрээр хийх нь залуусын анхаарлыг ихэд татахуйц болгож өгдөг.

Уриа: Залуу насаа өнгөлье

Улаанбаатар хотод найзуудаараа зугаалж чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд ямар, ямар газрууд тохиромжтой байдгийг сонин содон шийдэлтэй газруудаар жишээ болгон залууст таниулна.
Бидний өдөр тутмын амьдралд хэрэгтэй, зүйлүүдийг дэлгэрэнгүй үйл явдлаар болон сонирхолтой байдлаар хүргэнэ. Эфирээр нэвтрэх өдөр: Долоо хоног бүрийн Пүрэв гарагт Эфирээр нэвтрэх цаг: 20:00 Үргэлжлэх хугацаа: 25 минут Хамтран ажиилах боломжууд: Сурталчилгаа, Ивээн тэтгэлэг, Аман сурталчилгаа, Бүтээгдэхүүн байршуулалт, Брэндийн багц сурталчилгаа.

ХОББИ

Хүн хүсэл тэмүүллээ олж,сонирхолоо мэддэг байх нь аз жаргалтай,эрүүл амьдралын түлхүүр болдог. Хобби,сонирхол гэдэг хэзээд хүний сонирхлыг татсаар ирсэн. Дэлхийд нэр алдраа цуурайтуулсан хүмүүс бүгд л өөрийн хүсэл, сонирхлоороо жолоогоо хийж, амжилтанд хүрсэн байдаг. Товчхоноор хэлэхэд сонирхол. Хүний сонирхол гэдэг бол агуу. Юуг ч бүтээж болно.Хүн  ямар ч хоббитой байж болно. Ном унших, кино үзэх элдэв зүйлс цуглуулах, Гэхдээ бид ганц л амьдарна тэр амьдралдаа сонирхолтой амьдрах нэг арга нь хобби юм. Амьдралыг утга учиртай,сонирхолтой болгодог өч дөчнөөн л зүйл байдаг.Тэр олон зүйлсийн дундаас нэг хэсэг нь хобби юм. Тууштай байж  хэнээс ч ичилгүйгээр түүнээсээ өөрөө таашаал баяр баясгаланг авч байх хэрэгтэй юм. Бидний ирээдүй болсон залуус ,гэр бүл найз нөхөдийнхөө хамт цагийг зөв боловсон өнгөрүүлж дадал хэвшилтэй болж байх нь бидний нэвтрүүлгийн зорилго юм.

ИРГЭН БҮР ЭКОЛОГИЧ

Өдөр бүр шинэ эхлэл, шинэ зүйл. Хүмүүс шинийг турших тутам зарим анхдагч үнэт зүйлсээ өөрсдийн мэдэлгүй сүйтгэж байна. Бид эх дэлхийн бүтээл. Амьдарч байгаа орчин, агаар, усаараа цөм хооллодог, тэжээгддэг хэрнээ хайрлахгүй, хайхрахгүй байж хэрхэвч болохгүй. Монголын цэвэр агаар, Монголын ой, Монголын экологи гэж байхгүй. Бид нэг цэнхэр гарагт амьдардаг.Тиймээс экологийн асуудал бол дэлхий нийтийн хамгийн чухал асуудал болсонд дэлхий тэр чигээрээ анхаарч байгаа энэ үед хүмүүст байгаль орчин, эх дэлхий, их хотоо гэсэн их бага хамаагүй чин сэтгэл байх хэрэгтэй гэдгийг ойлгуулан ухамсарлуулах, Экологийн тэнцвэртэй байдалд нөлөөлөхүйц үйлдвэрлэл, бүтээн байгуулалт, санал санаачлагыг олонд түгээх, уриалах зорилготой нэвтрүүлэг юм.

10/17 ШУУД ХӨТӨЛБӨР

Гэр бүл улс орны үнэ цэнэ. Гэр бүлийн эрүүл мэнд, мэдлэгтэй байх нь мөн л улс их орны үндэс юм. Иймээс манай шууд хөтөлбөр төрөх насны охид эмэгтэйчүүд, гэртээ хүүхдээ асарч байгаа ээжүүд, удахгүй амаржих ээжүүдийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх, тэдний үр хүүхдийн эрүүл саруул өсөх явцад зөв мэдээ мэдээлэл өгч эрүүл гэр бүлийн үндсийг бий болгоход чиглэж байгаа. Бид хэт төвлөрсөн том хотод амьдарч байгаа ч хөдөө орон нутагт малаа маллаж, газар тариалангаа эрхэлж байгаа мянга мянган малчид байдаг. Тэд аливаа мэдээллийг зурагт радионоос гэдгийг энд онцолж байна.

НӨГӨӨ КИНОНУУД

“Нөгөө кинонууд” нэвтрүүлэг нь кино урлагийн анхдагч хэв шинж буюу илүү уран бүтээл талдаа/ арилж ааны, blockbuster цуврал гэх мэт хэлбэр хийцийн бүтээлүүдээс хол/ сонгодог уламжлалт үндсэн хэв маягийг барьсан кинонуудыг үзэгчдэд танилцуулдгаараа онцлог.Хүн бүрийн үзэх дуртай, үе үеийн монголын телевизүүд болон, кино театруудын дэлгэцнээ гараад байдаггүй, мөн тэр бүр гарах боломжгүй (+21 дүрслэл, мөн тухайн бүтээгдсэн цаг үеийнхээ өнгө аяст тохируулсан ч гэлээ дэлгэцийн урлагийн сод туурвил болон үлдсэн) кино бүтээлүүдийг гаргадаг уламжлалтай.
“Нөгөө кинонууд” нэвтрүүлэг нь анх гарч эхэлснээсээ хойш хоёр жил болж байгаа бөгөөд судалгаагаар дугаар бүрийг ойролцоогоор 2000-5000 үзэгч үздэг байна.Хөтлөгч Н.Ганбат болон, Л.Таванбаяр нарын зүгээс Эко телевизтэй цаашид хамтран ажиллахдаа уг нэвтрүүлгээ улам бүр үзэгчдийн хүсэн хүлээдэг нэвтрүүлэг байлгахын төлөө цаг ямагт ажилладаг гэдгээ онцолж байна.

КИНО ТАСАЛБАР

Кино тасалбар нэвтрүүлэг нь 7 хоног бүрийн бямба гарагт 21:00 цагаас 30 минутаар үзэгчдэд хүрдэг. Дэлхийн болон монголын шилдэг кино найруулагч, жүжигчдийн тухай мэдээ мэдээллийг цуврал болгон хүргэдэг. Мөн долоо хоног бүрийн box office-ын мэдээллийг хүргэж, уран бүтээлчдийг урин кино хэрхэн бүтсэн тухай хүүрнэлддэг ярилцлагын булантай. Үзэгчдийг байлдан дагуулж хүлээлт үүсгэж буй шинэ кинонуудын мэдээллийг бэлтгэж, кино хэрхэн бүтсэн талаарх making movie бэлтгэн хүргэдэг энтертаймэнт нэвтрүүлэг юм.

ДЭЛХИЙН МОНГОЛЧУУД

Монголд ажлын байр их бий ч залуус гадны орныг ихээр зорьж байна. Ажлын байр нь байвч ажиллах хүчин алга, иймд “Монголдоо сайхан амьдаръя” гэсэн санааг залууст өгч уриалах мөн телевизийн гэгээлэг бөгөөд шинэлэг хөтөлбөрийг бий болгох, хүмүүсийн мэдэхийг хүссэн сонирхолтой улс орныг танин мэдүүлэх, Монгол хүмүүсийн аж амьдралыг богино хэмжээнд үзүүлэх зорилготой. Дэлхийгээр тархан оршин сууж байгаа монгол иргэдтэйгээ холбогдож тэдний аж амьдрал,гэр бүл, амьдралын хэв маягийг сонирхолтой ярилцлагаар бэлтгэн хүргэнэ.Бидний бэлтгэн хүргэх нэвтрүүлэг нь гадны улсад оршин сууж буй монгол иргэдээр дамжуулан тухайн улсын соёл, эдийн засаг,боловсролын хөгжил зэргийг таниулах юм. Энэхүү нэвтрүүлгийг бэлтгэх нь үзэгчдэд шинэлэг мэдээ мэдээллийг өгч, гадны улс орны хөгжил цэцэглэлт мэдлэгийг бэхжүүлж, соёлын талаар таниулахад дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой Оnline ярилцлагын нэвтрүүлэг юм.

ШАР ҮС

Шар үс нэвтрүүлэг нь далд ертөнц, буг чөтгөр, болсон явдал, харь гараг, пананормаль зэрэг үзэгдлүүдийг сонирхдог хэсэг бүлэг хүмүүст зориулсан нэвтрүүлэг юм.Зүрх цохилох болон лугшилт хурдан болох, хөлс гарах, дагжин чичрэх, зүрх өвдөх, амьсгаа давхцаж боогдох, дотор муухайрах, бие сулрах, мэдээгүй болох энэ бүх мэдрэмжийг та манай нэвтрүүлгээс мэдрэх болно.

НУУЦУУД ЦУВРАЛ

Дэлхий хаа нэгтээ оршин амьдарч, мөрөө үлдээж яваа хамгийн сонин содон хүмүүсийн тухай баатар бүхий баримтат цуврал нэвтрүүлэг. Хорвоод мэндлэхээсээ эхлээд л хүний амьдралын энгийн хэмнэлээс өөрөөр оршиж, шашин шүтлэгээсээ хамааран бидний мэдэхгүй, хэзээ ч таамаглашгүй дүрэм журмыг дагаж, бусдаас илүүг мэдэрч, бусдаас хүндийг даван туулж яваа гэхчилэн харах нүдэндээ ч итгэмээргүй ховор сонин хүмүүсийн тухай цувралыг ЭКО телевизийн кино, гадаад нэвтрүүлгийн албаны чадварлаг дуу оруулагч, жүжигчид та бүхэндээ зориулан ур чадварын өндөр түвшинд бэлтгэн хүргэж байна.

БИ АМЬДРАЛД ХАЙРТАЙ

Хэдийгээр олны танил болж гавьяа шагнал хүртээгүй ч хийсэн бүтээсэн зүйл ихтэй, эсвэл шинийг эрэлхийлсэн Монгол хүний унаган зан болох дайчин хичээнгүй зантай хүмүүс их байдаг. Энэ хүмүүсийг бид амьдралын төлөө хүмүүс гэж нэрэлдэг. Энэ амьдралын төлөө хүмүүсийн үзэл бодол, амьдрал, эх орон, гэр бүл, өөрийгөө хэрхэн хайрлаж байгаа тухайг харуулах зорилготой нэвтрүүлэг юм. Амьдралын үнэ цэнэ, амьдралын утга учрыг хэрхэн ойлгох, мөн хэцүү үеүүдийг хэрхэн давах тухай энэ нэвтрүүлэг үзүүлэх болно. Мөн залуучуудад сайхан ирээдүй боломжууд үргэлж байдаг. Үүнд үргэлж тэмүүлэх хэрэгтэй гэдгийг уриалах, ойлгуулах нэвтрүүлэг юм.

EVENT NEWS

Тухайн 7 хоногт болж байгаа эвэнтүүдээс олны анхаарлыг хамгийн ихээр татаж байгаа мэдээллийг ,агуулгын хувьд ач холбогдол өндөртэйг нь сонгон сурвалжлага, ярилцлага бэлтгэн мэдээллийг цогц байдлаар хүргэх болно. Online ярилцлага бодит сурвалжлагын хүрээнд хүрнэ.

НЭГ ӨДӨР

Уриа: Сониуч хүмүүсийн сонорт
Нийгмийн манлайлал болсон, салбартаа ололт амжилттай яваа хүмүүсийн ажлын арга барил нэг өдрийн бүтээмжийг сонирхолтой байдлаар хүргэнэ. Олны танил дуучин, жүжигчин бизнесмен зэрэг алдартай хүмүүсийн ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг талаар бэлтгэн үзүүлнэ. Тэд хэрхэн ажилладаг, өглөөнөөс орой хүртэл юу хийж амжуулдаг гээд сонирхолтой бөгөөд үр өгөөжтэй мэдээллийг хүргэнэ.
Хамтран ажиилах боломжууд: Сурталчилгаа, Ивээн тэтгэлэг, Аман сурталчилгаа, Бүтээгдэхүүн байршуулалт, Брэндийн багц сурталчилгаа.

ХААНА ВЭ?

Уриа: Мэдлэг нэмье
Нийслэлийн гудамж талбайн нэршлийн түүх, мэдээллийг үзэгчдэд хүргэх юм. Түүнчлэн тэрхүү гудамжинд байрлах сонирхолтой газруудыг танилцуулж, тухайн газрын түүх, соёлыг үзэгчдэд таниулах юм.
Гудамж талбайн нэршил, түүний түүх хийгээд байршлын талаар энгийн, чөлөөтэй байдлаар хүргэх нь үзэгчдэд сонирхолтой мэдээ мэдээллийг өгч, Улаанбаатар хотын түүх, соёлын талаар таниулахад дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой юм.
Хамтран ажиллах боломжууд: Сурталчилгаа, Ивээн тэтгэлэг, Аман сурталчилгаа, Бүтээгдэхүүн байршуулалт, Брэндийн багц сурталчилгаа.