Түгжигдсэн iPhone-оос мэдээллийг нь авах боломжийг Apple хаахаар болжээ

Нууц кодыг нь мэдэхгүй, түгжигдсэн байгаа iPhone-оос мэдээллийг нь тусгай төхөөрөмжөөр хуулж авах боломжийг АНУ-ын хууль, хүчнийхэн гэмт хэргийн баримт олж авах зорилгоор ашигладаг байв. Тэгвэл энэ цоорхойг Apple компани дараагийн iOS шинэчлэлээрээ засварлаж, боломжийг хаах болсноо мэдэгджээ.

iOS-ийг нь шинэчилсний дараа iPhone-ий Lightning портыг ашиглан нэвтрэх боломжгүй болох юм. Тодруулбал нууц кодыг дараалан буруу оруулж, утас түгжигдвэл нэг цагийн дараа уг портоор мэдээлэл дамжих боломжийг нь бүрэн хаах гэнэ.

Анх 2016 онд Сан Бернардинод болсон аллагыг үйлдэгчийн хэрэглэж байсан iPhone-ий мэдээллийг авахын тулд Холбооны Мөрдөх Товчоо гуравдагч этгээдэд мөнгө төлөн нэвтрүүлж байжээ. Үүнээс хойш АНУ-ын хууль, хүчнийхэн уг боломжийг ашигладаг болоод байв.

Эхлээд тэд Apple-д хандаж тусламж авах гээд чадаагүй тул өөр этгээдээр гүйцэтгүүлсэн юм.

Тухайн үед Холбооны Мөрдөх Товчооныхонтой хамтарч ажиллаагүй Apple компанийг улс төрчид шүүмжилж байсан. Гэхдээ тэд хэрэглэгчийн хувийн мэдээллийг эрх баригчдад дамжуулахгүй гэдэг байр сууриа хамгаалсаар байгаа юм.

LEAVE REPLY

Your email address will not be published. Required fields are marked *