Дэлхийн монголчууд

Монголд ажлын байр их бий ч залуус гадны орныг ихээр зорьж байна. Ажлын байр нь байвч ажиллах хүчин алга, иймд “Монголдоо сайхан амьдаръя” гэсэн санааг залууст өгч уриалах  мөн телевизийн гэгээлэг бөгөөд шинэлэг хөтөлбөрийг бий болгох, хүмүүсийн мэдэхийг хүссэн сонирхолтой улс орныг танин мэдүүлэх, Монгол хүмүүсийн аж амьдралыг богино хэмжээнд үзүүлэх зорилготой.

Дэлхийгээр тархан оршин сууж байгаа монгол иргэдтэйгээ холбогдож тэдний аж амьдрал,гэр бүл, амьдралын хэв маягийг сонирхолтой ярилцлагаар бэлтгэн хүргэнэ.Бидний бэлтгэн хүргэх нэвтрүүлэг нь гадны улсад оршин сууж буй монгол иргэдээр дамжуулан тухайн улсын соёл, эдийн засаг,боловсролын хөгжил зэргийг таниулах юм. Энэхүү нэвтрүүлгийг бэлтгэх нь үзэгчдэд шинэлэг мэдээ мэдээллийг өгч, гадны улс орны хөгжил цэцэглэлт мэдлэгийг бэхжүүлж, соёлын талаар таниулахад дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой Оnline ярилцлагын нэвтрүүлэг юм.