Нөгөө кинонууд

“Нөгөө кинонууд” нэвтрүүлэг нь кино урлагийн анхдагч хэв шинж буюу илүү уран бүтээл талдаа/ арилж ааны, blockbuster цуврал гэх мэт хэлбэр хийцийн бүтээлүүдээс хол/ сонгодог уламжлалт үндсэн хэв маягийг барьсан кинонуудыг үзэгчдэд танилцуулдгаараа онцлог.

Хүн бүрийн үзэх дуртай, үе үеийн монголын телевизүүд болон, кино театруудын дэлгэцнээ гараад байдаггүй, мөн тэр бүр гарах боломжгүй (+21 дүрслэл, мөн тухайн бүтээгдсэн цаг үеийнхээ өнгө аяст тохируулсан ч гэлээ дэлгэцийн урлагийн сод туурвил болон үлдсэн) кино бүтээлүүдийг гаргадаг уламжлалтай.

“Нөгөө кинонууд”  нэвтрүүлэг нь анх гарч эхэлснээсээ хойш хоёр жил болж байгаа бөгөөд судалгаагаар дугаар бүрийг ойролцоогоор 2000-5000 үзэгч үздэг байна.

Хөтлөгч Н.Ганбат болон, Л.Таванбаяр нарын зүгээс Эко телевизтэй цаашид хамтран ажиллахдаа уг нэвтрүүлгээ улам бүр үзэгчдийн хүсэн хүлээдэг нэвтрүүлэг байлгахын төлөө цаг ямагт ажилладаг гэдгээ онцолж байна.